Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо нь 16 дугаар хорооноос тусгаарлаж,  2023 оны 01 сарын 16-наас шинэчлэн байгуулагдсан.

  • Нутаг дэвсгэртэй
  • 1039 өрхийн
  • 4021 хүн амтай.

57

Зүүн, зүүн хойд хэсгээр ЧД-ийн 16-р хороо, зүүн урд хэсгээр ЧД-ийн 15 хороо, урд хэсгээр ЧД-ийн 21 хороо, баруун урд хэсгээр ЧД-ийн 20 хороо, баруун хойд хэсгээр Сонгинохайрхан дүүрэгтэй хиллэдэг, хорооны 6 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн хорооны нутаг дэвсгэрт 14 аж ахуйн нэгж байгууллага, 6 худгаар ундны усаар ханган үйлчилж байна. 22 дугаар хороонд Засаг даргаар Б.Цогзолмаа,  Зохион байгуулагчаар Л.Дуламсүх, Нийгмийн ажилтнаар  С.Буянхишиг,  1-р хэсгийн ахлагчаар Д.Тунгалаг,  2-р хэсгийн ахлагчаар С.Ганчимэг, 3-р хэсгийн ахлагчаар Д.Зулцэцэг,  4-р хэсгийн ахлагчаар Ц.Даваасүрэн, 5-р хэсгийн ахлагчаар О.Өнөржаргал, 6-р хэсгийн ахлагчаар Б.Болорцэцэг нар ажиллаж байна.

ХАЯГ БАЙРШИЛ:

Одоогоор Хайлааст 83-р гудамж Нийтлэг үйлчилгээний газрын 3 давхарт түр байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 22 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

58

Баасанжаргалын Цогзолмаа нь Булган аймагт төрж, 1976 онд Булган аймгийн сургуулийг 10 жилийн сургуулийг 1986 онд, 1988 онд Улаанбаатар хотын Худалдааны техникумыг бараа судлаагч мэргэжлээр  суралцаж төгссөн. Төрийн захиргааны чиглэлээр мэргэшиж төрийн албан хаагчийн шалгалтыг өгсөн.

Ажлын туршлага:

  • 1999 Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны зохион байгуулагч
  • 2023 оноос Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орон гүйцэтгэгчээр ажиллаж байна.