Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо нь нийслэлийн төв хэсэгт байрладаг бөгөөд баруун талаараа 3 дугаар хороо, хойд талаараа 4 дүгээр хороо, зүүн талаараа Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, урд талаараа Сүхбаатар дүүргийн 1, 4 дүгээр хороодтой хил залгаа оршдог.
Анх тус хорооны нутаг дэвсгэрийн үндсэн хэсэг нь 1920-иод оны үед Да Чин Вангийн хороо, Амбан бэйсийн хороо, 1956 онд Хүрээний 3 дугаар хороо гэгдэж байснаа 1965 оноос Сүхбаатарын районы ОСГ-ны 1 дүгээр хороонд харьяалагдах болжээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оны 8 дугаар сарын 19-ны 18 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо болсон.
- 29,7 га газар нутагтай
- 867 өрхийн 3858 хүн амтай
Орон сууцны 37 байр аж ахуйн нэгжийн тусдаа орон сууц 7, 13 СӨХ , төрийн өмчийн байгууллага, аж ахуйн нэгж 400 гаруй , ЕБ-ын 23 дугаар сургууль, 5, 33, 39 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Хүн амын 70 гаруй хувь нь дээд боловсролтой, үлдсэн хэсэг нь тусгай болон бүрэн дунд, бага боловсролтой. Нутаг дэвсгэр нь Энх тайвны өргөн чөлөө, Сүхбаатар, Жигжиджав, Б.Ширэндэв, Бага тойруу, Жуулчин, Данзанравжаа, Баруун Сэлбэ гудамжнууд хамрагддаг.
Турк, Франц Улсын Элчин Сайдын Яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол банк, Төв шуудан, Хөрөнгийн бирж, МҮЭ-ийн төв зөвлөл, Бодь цамхаг, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон төрийн ба хувийн өмчийн газрууд байдаг. Голомт, Улаанбаатар, Хас, Төрийн банкны төвүүд, банкны 12 салбарууд, 2 сүм байрладаг. Тус хороонд Монгол Улсын гавъяат цолтон 31 амьдардаг.
Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Сайнболд, Зохион байгуулагч Г.Соёлмандах, Улсын бүртгэгч Ц.Урансайхан, Халамжийн мэргэжилтэн Ч.Лхамхүү, Нийгмийн ажилтан Н.Болорчимэг, Ахмадын Зөвлөлийн дарга А.Алтанцэцэг, Хэсгийн байцаагч Б.Доржханд, Хэсгийн ахлагч Б.Пагамдулам, Н.Хишигдэлгэр, А.Эрдэнэцэцэг, Д.Долгорсүрэн, Д.Баярмаа нар хамтран ажиллаж байна.
Цахим хаяг:
Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо
https://www.facebook.com/profile.php?id=100008163126654
Нэгдүгээр хорооны иргэний танхим
https://www.facebook.com/1khoroo
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НЭГДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА
Н.Сайнболд 1997 онд Чингэлтэй дүүргийн 37-р сургууль, 2006 онд СЭЗД сургууль, Эдийн засагч, 2014 онд Удирдлагын академи, Төрийн Удирдлагын магистр, 2018 онд ҮБХИСургууль бэлтгэл офицероор тус тус төгссөн.
Ажлын туршлага:
2001-2006 он Худалдаа хөгжлийн банкны ажилтан
2006-2012 он Tsetsen ХХК-д гүйцэтгэх захирал
2012-2013 он Хаан банк
2013-2020 он Чингэлтэй дүүргийн 1дүгээр хорооны Засаг дарга
2023- оноос Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байна.