Тус хороо нь 2022 онд 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс салж 21 дүгээр хороо болон байгуулагдсан. Хотын төв болон дүүргийн ЗДТГ-аас  5 км зайд байрладаг. Анхны 21 дүгээр хорооны засаг даргаар Н.Бямбагэрэл ажиллаж байв. Баруун талаараа дүүргийн 7 дугаар хороо, хойд талаараа  16 дугаар хороо, урд талаараа  12 дугаар хороотой хиллэдэг.

  • 178,6 га газар нутагтай 
  • 827 өрхийн 6957 хүн амтай

86

 

Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын түр оршин суугч нийт 176 өрхийн 6541 хүн ам амьдарч байна. Тус хорооны Засаг даргаар Б.Төрболд,  Зохион байгуулагч Л.Болортуяа, Хөдөлмөр эрхлэлт, Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Ахмадын дарга З.Чимэдцэрэн Хэсгийн байцаагч цагдаагийн ахлах ахлагч Н.Наянбаатар, Хорооны үйлчлэгч Д.Цэцэгмаа,  1-р хэсгийн ахлагч Б.Мөнхцэцэг, 2-р хэсгийн ахлагч Н.Баасан, 3-р хэсгийн ахлагч М.Энхмаа, 4-р хэсгийн ахлагч Т.Сэлэнэгсайхан,  5-р хэсгийн ахлагч Ц.Отгонтуяа,  6-р хэсгийн ахлагч Б.Гал, 7-р хэсгийн ахлагч Э.Урангоо, 8-р хэсгийн ахлагчаар Ч.Пүрэвсүрэн, 9-р хэсгийн ахлагчаар У.Уранчимэг, 10 хэсгийн ахлагч Б.Отгонтуяа нар ажиллаж байна.

21 дүгээр хороо нь 18-22 хүртэл дугаарласан 95 гудамж, 1397 хашаатай, ЕБ-ын 138 дугаар бага сургууль болон 220, 154 дүгээр цэцэрлэгүүд, Мон кара ХХК, Зам гүүрийн авто бааз , нэрийн 17 дэлгүүр, 6 нэрийн 5 дэлгүүр нийтийн байр 4 гэх мэт нийт 28 аж ахуй нэгжтэй.

"ШЭЖИДДҮГ" өрхийн эрүүл мэндийн төвийн  захирал Ц.Цэрэндолгор болон 10 эмч, 8 сувилагч, 2 нийгмийн ажилтан, үйлчлэгч  2 тус тус ажиллаж байна.

 

ХАЯГ БАЙРШИЛ:

  • Чингэлтэй дүүргийн 21 дугаар хороо Булгийн 20-1110 тоот  
  • Цахим хаяг: Хориннэгдүгээр хорооны иргэний танхим

 ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА 

Баяраа овогтой Ганзориг 

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо нь нийслэлийн төв хэсэгт байрладаг бөгөөд баруун талаараа 3 дугаар хороо, хойд талаараа  4 дүгээр хороо, зүүн талаараа Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо,  урд талаараа Сүхбаатар дүүргийн 1, 4 дүгээр хороодтой хил залгаа оршдог.

Анх тус хорооны нутаг дэвсгэрийн үндсэн хэсэг нь 1920-иод оны үед Да Чин Вангийн хороо, Амбан бэйсийн хороо,  1956 онд Хүрээний 3 дугаар хороо гэгдэж байснаа 1965 оноос Сүхбаатарын районы ОСГ-ны 1 дүгээр хороонд харьяалагдах болжээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оны 8 дугаар сарын 19-ны 18 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо болсон.

  • 29,7 га газар нутагтай
  • 867 өрхийн 3858 хүн амтай

63

Орон сууцны 37 байр аж ахуйн нэгжийн тусдаа орон сууц 7, 13 СӨХ , төрийн өмчийн  байгууллага, аж ахуйн нэгж 400 гаруй , ЕБ-ын 23 дугаар сургууль, 5, 33, 39 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Хүн амын 70 гаруй хувь нь дээд боловсролтой, үлдсэн хэсэг нь тусгай болон  бүрэн дунд, бага боловсролтой. Нутаг дэвсгэр нь Энх тайвны өргөн чөлөө, Сүхбаатар, Жигжиджав, Б.Ширэндэв, Бага тойруу, Жуулчин, Данзанравжаа, Баруун Сэлбэ  гудамжнууд хамрагддаг.

Турк, Франц Улсын Элчин Сайдын Яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол банк, Төв шуудан, Хөрөнгийн бирж, МҮЭ-ийн төв зөвлөл, Бодь цамхаг, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон төрийн ба хувийн өмчийн газрууд байдаг.  Голомт, Улаанбаатар,  Хас, Төрийн банкны төвүүд,  банкны 12 салбарууд, 2 сүм байрладаг. Тус хороонд Монгол Улсын гавъяат цолтон 31  амьдардаг.

Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Сайнболд, Зохион байгуулагч  Г.Соёлмандах, Улсын бүртгэгч Ц.Урансайхан, Халамжийн мэргэжилтэн Ч.Лхамхүү, Нийгмийн ажилтан Н.Болорчимэг, Ахмадын Зөвлөлийн дарга А.Алтанцэцэг, Хэсгийн байцаагч Б.Доржханд, Хэсгийн ахлагч Б.Пагамдулам, Н.Хишигдэлгэр,  А.Эрдэнэцэцэг, Д.Долгорсүрэн, Д.Баярмаа нар хамтран ажиллаж байна.

Цахим хаяг:

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо

https://www.facebook.com/profile.php?id=100008163126654

Нэгдүгээр хорооны иргэний танхим

https://www.facebook.com/1khoroo


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НЭГДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

64

Н.Сайнболд  1997 онд Чингэлтэй дүүргийн 37-р сургууль, 2006 онд СЭЗД сургууль, Эдийн засагч, 2014 онд Удирдлагын академи, Төрийн Удирдлагын магистр, 2018 онд ҮБХИСургууль бэлтгэл офицероор тус тус төгссөн.

Ажлын туршлага:

2001-2006 он Худалдаа хөгжлийн банкны ажилтан 

2006-2012 он Tsetsen ХХК-д гүйцэтгэх захирал

2012-2013 он Хаан банк 

2013-2020 он Чингэлтэй дүүргийн 1дүгээр хорооны Засаг дарга 

2023- оноос Чингэлтэй дүүргийн 1 дүгээр  хорооны Засаг даргаар ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо нь анх Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо гэж  байгуулагдан дараа нь  нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр 1992 онд тусгаарлагдсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо болон 3 хүний орон тоотойгоор байгуулагдсан түүхтэй.   Хойд талаараа ногоон бүсээр хүрээлэгдэж  ЧД-ийн 23 дугаар хороотой, зүүн талаараа 18 дугаар хороо, урд талаараа 16 дугаар хороо, баруун талаараа СХД-ийн 11 дүгээр хороотой хиллэдэг.

  • 4000 га нутаг дэвсгэртэй
  • 2372 өрхийн 8722 хүн амтай.

62

17 дугаар хороо нь  91 гудамж, 1674 хашаатай. Тус хороо нь  Засаг дарга болон  Зохион байгуулагч-1, Нийгмийн ажилтан-1, ХХҮХ-ийн мэргэжилтэн-1, Хэсгийн байцаагч-1,  Хорооны цагдаа-1, Олон нийтийн цагдаа-1, Хэсгийн ахлагч-12, Урамшуулалт эргүүл-1, Нийтийн эргүүл 23, орон тооны бус Ахмадын зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын клуб зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хорооны нутаг дэвсгэрт 12 жилийн  сургалттай  нийслэл, дүүргийн тэргүүний 37 дугаар сургууль, 103 дугаар цэцэрлэг, “Мөнх-Үйлстэн” өрхийн эмнэлэг, 17 аж ахуйн нэгж байгууллага  үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн Зөн олон улсын байгууллага, Улаан загалмайн ниигэмлэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Жүбили нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид бүгдийг чадна” ТББ зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

ХАЯГ БАЙРШИЛ:

Зүрх -Уул  4 дүгээр гудамж, 17 дугаар, Утас:77241917,

Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.


ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРГИЙН  17 ДУГААР ХОРООНЫ  ЗАСАГ ДАРГА

ыйбыйб

Ванданчимэдийн Хүрэлбаатар 1995 онд Нийслэлийн 81 дүгээр сургуулийг, 2001-2005  онд Монгол Улсын Их сургуулийн  Хэл судлалын ангийг төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 2000-2005 Улаанбаатар хотын 3 дугаар цахилгаан станцад машинист
  • 2009-2012 УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
  • 2013-2015 Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвд менежер
  • 2012-2024 Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
  • 2015 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байна.

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо нь тус дүүргийн 18 дугаар хорооноос НИТХ-ын тогтоолоор 2007 онд хуваагдан тусдаа хороо болон байгуулагдсан. Тус хорооны нутаг дэвсгэр нь зүүн урд талаараа СБД-ийн 14 дүгээр хороо, баруун урд талаараа ЧД-ийн 18 дугаар хороо, хойд талаараа ЧД-ийн 24 дүгээр хороотой хиллэдэг.

Тус хороо нь 10 хэсгийн 1629 өрхийн 7225 хүн ам оршин суудаг. Бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй 825 иргэн байна. Цэцэрлэгийн насны хүүхэд 693, Сургуулийн насны хүүхэд 1868, тэтгэврийн насны 868, 16-с дээш насны 5253, хөгжлийн бэрхшээлтэй 279, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 95 өрх тус тус бүртгэлтэй байна.

59

Хорооны Засаг даргын ажлын алба нь Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, ХХҮХ-ийн мэргэжилтэн нийт 4 төрийн албан хаагч, Хэсгийн ахлагч-10 болон Хэсгийн байцаагч-1,  Хорооны цагдаа-1, Олон нийтийн цагдаа-1, урамшилт эргүүл-1, нийтийн эргүүл-23, орон тооны бус ахмадын зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөл, залуучуудын клуб гэсэн бүлгүүд ажиллаж байна.

Тус хороонд Ундрах-Ирээдүй өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 117 дугаар сургууль болон 155 дугаар цэцэрлэг, Хайрхан хөгжлийн төв төрийн бус-3, аж ахуйн нэгж байгууллага-26, ус түгээх байр-9, ШТС-4 нийт 44 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

ХАЯГ БАЙРШИЛ: Дээд салхит 2 дугаар гудамж

Цахим хаяг: https://www.facebook.com/19khoroo 77241919


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Чулуунбаатар овогтой Энхболд

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо нь 16 дугаар хорооноос тусгаарлаж,  2023 оны 01 сарын 16-наас шинэчлэн байгуулагдсан.

  • Нутаг дэвсгэртэй
  • 1039 өрхийн
  • 4021 хүн амтай.

57

Зүүн, зүүн хойд хэсгээр ЧД-ийн 16-р хороо, зүүн урд хэсгээр ЧД-ийн 15 хороо, урд хэсгээр ЧД-ийн 21 хороо, баруун урд хэсгээр ЧД-ийн 20 хороо, баруун хойд хэсгээр Сонгинохайрхан дүүрэгтэй хиллэдэг, хорооны 6 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн хорооны нутаг дэвсгэрт 14 аж ахуйн нэгж байгууллага, 6 худгаар ундны усаар ханган үйлчилж байна. 22 дугаар хороонд Засаг даргаар Б.Цогзолмаа,  Зохион байгуулагчаар Л.Дуламсүх, Нийгмийн ажилтнаар  С.Буянхишиг,  1-р хэсгийн ахлагчаар Д.Тунгалаг,  2-р хэсгийн ахлагчаар С.Ганчимэг, 3-р хэсгийн ахлагчаар Д.Зулцэцэг,  4-р хэсгийн ахлагчаар Ц.Даваасүрэн, 5-р хэсгийн ахлагчаар О.Өнөржаргал, 6-р хэсгийн ахлагчаар Б.Болорцэцэг нар ажиллаж байна.

ХАЯГ БАЙРШИЛ:

Одоогоор Хайлааст 83-р гудамж Нийтлэг үйлчилгээний газрын 3 давхарт түр байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 22 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

58

Баасанжаргалын Цогзолмаа нь Булган аймагт төрж, 1976 онд Булган аймгийн сургуулийг 10 жилийн сургуулийг 1986 онд, 1988 онд Улаанбаатар хотын Худалдааны техникумыг бараа судлаагч мэргэжлээр  суралцаж төгссөн. Төрийн захиргааны чиглэлээр мэргэшиж төрийн албан хаагчийн шалгалтыг өгсөн.

Ажлын туршлага:

  • 1999 Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны зохион байгуулагч
  • 2023 оноос Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Тус хороо нь 1965-1972 он хүртэл одоогийн Сүхбаатар дүүргийн 21 дүгээр хорин, 1972-1978 онуудад 24 дүгээр хорин, 1978-1992 онуудад 18 дугаар хороо, 1992 оны 8 дугаар сараас засаг захиргааг өөрчлөн зохион байгуулахад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо нэртэй болсон түүхтэй.   

  • 9 га газар нутагтай
  • 1674 өрхийн
  • 6461 хүн амтай

50

Хойд талаараа Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо баруун талаараа Чингэлтэй 15 дугаар хороо, Зүүн талаараа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, урд талаараа Чингэлтэй 13 дугаар хороотой хиллэдэг.  Тус хороо нь 2022 оны статистикийн хүн амын тоон мэдээллээр 1674 өрх, 6461 хүн амтай бөгөөд үүнээс 3238 эмэгтэй, 3223 эрэгтэй хүн байна.  Уулархаг биш нам дор газар байрладаг, суурьшмал хүн ам ихтэй, гэмт хэрэг зөрчил харьцангуй бага гардаг, тайван хороо юм. Улсын сургууль 1, улсын цэцэрлэг-2, хувийн цэцэрлэг-1, өрхийн эрүүл мэндийн төв-1, аж ахуйн нэгж байгууллага-53, ус түгээх байр -8

ХАЯГ БАЙРШИЛ:

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5 буудал Хайлааст 10-р гудамж

Цахим хаяг:

Фэйсбүүк хаяг –Арвандөрөвдүгээр хорооны иргэний танхим , утас -77241914


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

55

Найдансүрэнгийн Доржпүрэв  Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1985 онд төрсөн. Эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. 1993-2001 онд Хэнтий аймгийн ЕБ-ын нэгдүгээр сургуульд бүрэн бус дунд, 2001-2003 онд Сонгино хайрхан дүүргийн 81-р сургуульд бүрэн дунд, 2005-2009 онд Удирдлагын “Соёмбо” дээд сургуулийг төрийн захиргаа нутгийн удирдлагын менежер мэргэжлээр бакалавр, Удирдлагын Академид төрийн захиргааны менежмент чиглэлээр 2022 онд магистрын зэрэгтэй төгссөн.

  • 2003-2004 Дотоодын цэргийн 05-р ангид хугацаат цэргийн албан хаагч
  • 2009-2011 ЧД-ийн 9-р хороонд Иргэний бүртгэл хариуцсан ажилтан
  • 2011-2017 ЧД-ийн 8-р хорооны Зохион байгуулагч
  • 2017-2019 ЧД-ийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн Хороо хариуцсан мэргэжилтэн
  • 2020 оноос ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2023- одоог хүртэл ЧД-ийн 14-р хорооны Засаг даргаар ажиллаж байна.
Page 1 of 4