Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо нь 1992 оны Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулийн бүтцийн өөрчлөлтөөр Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсанаар Сүхбаатар районы 7 дугаар хорооноос тасарч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо болон байгуулагдсан.

Тус хороо нь урдуураа Сүхбаатар дүүргийн 5-р хороо, баруун талаараа Баянгол дүүргийн 17-р хороо, хойд талаараа Чингэлтэй дүүргийн 5-р хороо, зүүн талаараа Чингэлтэй дүүргийн 3-р хороотой хил залгаа оршдог. Центрпойнтын зүүн талаас Баруун дөрвөн зам хүртэл, хойшоогоо Бакула Ренбүчи, Бэтүб хийдээр хиллэдэг, урдуураа сунасан байрлалтай.

  • Нийт 4 га нутаг дэвсгэртэй
  • 983 өрхтэй
  • 3606 хүн амтай
  • 164 байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.
  • Орон сууцны 28, оюутны дотуур байр-1, СӨХ 10 байдаг.

3

Хорооны бүтэц зохион байгуулалт нь Засаг дарга, Иргэдийн зөвлөлийн дарга Зохион байгуулагч, Улсын бүртгэгч, Нийгмийн ажилтан, Халамжийн мэргэжилтэн, Олон нийттэй харилцах ажилтан, Хэсгийн ахлагч – 4, хорооны үйлчлэгч, сахиул, Хэсгийн байцаагч, Олон нийтийн цагдаа – 2, хэв журмын Урамшуулалт   эргүүл – 1 , Өрхийн эмч – 2, сувилагч – 2  гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар анх Д.Санж, А.Хандмаа, П.Тогоо, С.Хишигбаатар,  Б.Ууганбаяр  нар ажиллаж байсан бөгөөд одоо Т.Баярхүү ажиллаж байна. Хорооны Засаг даргаар 1992-1996 онд н.Цогтбаатар, 1996-2000 онд М.Бөмбөг, 2000-2003 онд Ч.Сарантуяа, 2003-2009 он хүртэл Г.Жадамба, 2009-2014 он хүртэл Э.Орхон, 2014-2020 он хүртэл С.Бат-Эрдэнэ, 2020 оноос Ч.Буянтогтох Засаг даргаар ажиллаж байна.

Хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул” шилтгээн, “Алтжин бөмбөгөр”, “Юмт бөмбөгөр”, “Эрдэнэбулган бөмбөгөр” “Асралт баянхайрхан оёдлын үйлдвэр, “Орон зай” , Эрхт төв, Хийморь төв, Жавзандамба төв,  “Сансар” КаТВ, “Бэтүб” хийд, Эмийн бөөний төвүүд, “Компьютер ланд”, “Элба” төв, “Канон” төв, “Хаан банк”, “Голомт” банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк“ Номгон санчир авто сургууль зэрэг томоохон худалдааны төв, дэлгүүр, үйлчилгээний газрууд болон Чоймболын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Төмөрчний гудамж, Худалдааны гудамж, Их тойруугийн зэрэг томоохон гудамжууд байдаг.

ХАЯГ БАЙРШИЛ:

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Чоймболын гудамж

Утас: 80839229

Цахим хаяг:

Онцлох мэдээ:

Хорооны хүүхэд, залуучууд, ахмадуудын оролцоог нэмэгдүүлэх талаар олон төрлийн сургалт, тэмцээн, хэлэлцүүлэг зохион явуулж эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн.

Англи хэлний, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, 1-5-р ангийн хүүхдэд хоцрогдол арилгах сургалт, төгөлдөр хуурын сургалт, зөв хоололт, дасгал хөдөлгөөн бүжиг, оёдол зэрэг сургалтууд шат дарааллаар явагдаж байна. Мөн давсан урлал, сүлжмэл, хаягдал сонингоор сагс хийх, гутал сүлжих, Гипс, цэментэн урлал, эпокси урлал зэрэг сургалтыг үе шаттай явуулж ирлээ.

  • Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдээ 2021 оноос хойш тасралтгүй сурталчлан таниулж тэдэнд бага ч болов хувь нэмэр оруулж ирсэн. Бүтээлч иргэд сэтгүүл гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
  • Улс эх орондоо ихийг хийж бүтээсэн ахмадуудын намтар түүхийг цахим болон цаасаар архивлах ажлыг иргэдийн зөвлөлийн даргатайгаа хамтран хэрэгжүүлж байна.
  • Мөн тэтгэвэрт гарсан иргэдээ мэргэжил мэргэжилээр нь төрөлжүүлэн “Ахмадын зөвлөх баг” 10-ыг гаргаж анкетжуулан ажиллаж байна. Энэ нь мэргэжлийн ахмадуудыг шаардлага гарсан үед дуудаж хэлэлцүүлэг хийж саналыг дээд шатны байгууллагад хүргэдэг байх баг юм.
  1. Жил бүрт уламжлал болгон Дэлхийн 8 рекордын эзэн “Зола Брос” циркийн "Есөн өрлөг" хамтлагийн залуу уран бүтээлчид буюу Хорооны иргэн хамтлагийн ахлагч СТА Б.Золбаярын үүсгэн байгуулсан циркийн баг хамт олон Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хорооны бяцхан хүүхдүүдэд циркийн үзүүлбэрээ хоёр дахь жилдээ Хорооны Засаг даргын нэрэмжит болгон үнэ төлбөргүй үзүүлэв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2 ДУГААР ХОРООНЫ  ЗАСАГ ДАРГА

2

Чимэдийн Буянтогтох 44 настай.

 2000-2004 онд Орхон Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр,  

2020-2022 онд Хууль зүйн ухааны магистр зэрэг, 2014 онд Мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэг мэргэшлийн нийгмийн ажилтны боловсрол эзэмшсэн.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн Нийслэлийн Шилдэг залуу алтан медаль, Монголын Залуучуудын Холбооны Түмний төлөө үйлстэн медаль, Нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух”, Хууль зүйн яамны “Хүндэт Жуух бичиг”,  Нийслэлийн 370,375, 380 жилийн ойн медаль, Монголын үйлдвэрчний эвлэлийн “Хүндэт тэмдэг”  Хүн ам хөгжил нийгмийн хамгааллын яамны Тэргүүний ажилтан, Дүүргийн ИНХ-ын “Чандмань Одон”  Чингэлтэй дүүргийн 20, 25, 30 жилийн ойн медаль, Нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардын Хувьсгалын 100 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг бусад шагналаар шагнуулсан.

Ажлын туршлага:

  • 2004-2007 онд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд нийгмийн ажилтан
  • 2006-2007 онд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Нийгмийн ажилтан
  • 2007-2009 онд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Нийгмийн ажилтан
  • 2009-2015 онд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Нийгмийн ажилтан
  • 2015-2020 онд хорооны зохион байгуулагч
  • 2020 оноос Хорооны Засаг даргаар тус тус ажиллаж байна.