Тус хороо нь 1965-1972 он хүртэл одоогийн Сүхбаатар дүүргийн 21 дүгээр хорин, 1972-1978 онуудад 24 дүгээр хорин, 1978-1992 онуудад 18 дугаар хороо, 1992 оны 8 дугаар сараас засаг захиргааг өөрчлөн зохион байгуулахад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо нэртэй болсон түүхтэй.
- 9 га газар нутагтай
- 1674 өрхийн
- 6461 хүн амтай
Хойд талаараа Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо баруун талаараа Чингэлтэй 15 дугаар хороо, Зүүн талаараа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, урд талаараа Чингэлтэй 13 дугаар хороотой хиллэдэг. Тус хороо нь 2022 оны статистикийн хүн амын тоон мэдээллээр 1674 өрх, 6461 хүн амтай бөгөөд үүнээс 3238 эмэгтэй, 3223 эрэгтэй хүн байна. Уулархаг биш нам дор газар байрладаг, суурьшмал хүн ам ихтэй, гэмт хэрэг зөрчил харьцангуй бага гардаг, тайван хороо юм. Улсын сургууль 1, улсын цэцэрлэг-2, хувийн цэцэрлэг-1, өрхийн эрүүл мэндийн төв-1, аж ахуйн нэгж байгууллага-53, ус түгээх байр -8
ХАЯГ БАЙРШИЛ:
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5 буудал Хайлааст 10-р гудамж
Цахим хаяг:
Фэйсбүүк хаяг –Арвандөрөвдүгээр хорооны иргэний танхим , утас -77241914
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА
Найдансүрэнгийн Доржпүрэв Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1985 онд төрсөн. Эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. 1993-2001 онд Хэнтий аймгийн ЕБ-ын нэгдүгээр сургуульд бүрэн бус дунд, 2001-2003 онд Сонгино хайрхан дүүргийн 81-р сургуульд бүрэн дунд, 2005-2009 онд Удирдлагын “Соёмбо” дээд сургуулийг төрийн захиргаа нутгийн удирдлагын менежер мэргэжлээр бакалавр, Удирдлагын Академид төрийн захиргааны менежмент чиглэлээр 2022 онд магистрын зэрэгтэй төгссөн.
- 2003-2004 Дотоодын цэргийн 05-р ангид хугацаат цэргийн албан хаагч
- 2009-2011 ЧД-ийн 9-р хороонд Иргэний бүртгэл хариуцсан ажилтан
- 2011-2017 ЧД-ийн 8-р хорооны Зохион байгуулагч
- 2017-2019 ЧД-ийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн Хороо хариуцсан мэргэжилтэн
- 2020 оноос ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч
- 2023- одоог хүртэл ЧД-ийн 14-р хорооны Засаг даргаар ажиллаж байна.