Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо нь 1970 онд Сүхбаатарын районы 21 дүгээр хороо гэж анх үүсэн байгуулагаж, 1992 оноос газар нутгийн байршил  хүн амын нягтрал, төвлөрлөөс шалтгаалан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо болон байгуулагдсан.

Хорооны нутаг дэвсгэр  урд болон баруун талаараа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хойд буюу зүүн талаараа Чингэлтэй дүүргийн 14,15 дугаар  хороотой хил залгаа оршдог.

  • 72 га нутаг дэвсгэртэй
  • 1761 өрхийн
  • 6983 хүн амтай.

28

Тус хороо нь Нийт иргэдийн 13% ахмад настан, 37% 0-18 настай хүүхэд багачууд, 50%-19-55/60/ насны иргэд эзэлдэг томоохон гэр хороо юм. Багачууд хүнс ОНӨҮГ, Батсежү бээлийний үйлдвэр, Ub-17, Тэлмэн импекс, хүнсний дэлгүүрүүд зэрэг хувийн хэвшлийн 60 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэд үйл ажиллагаа явуулдаг.Мөн 7 төрийн байгууллага байрладаг. Үүнд: Цагдаагийн 2 дугаар хэлтэс, “Мэнд аривжих” ӨЭМТ, Нийгмийн даатгалын тасаг, 17, 49 дүгээр сургууль, 56 дугаар цэцэрлэг зэрэг томоохон байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

2002, 2008, 2014 оны Дүүргийн шилдэг хороо, 2019 оны Нийслэлийн Шилдэг хороо, Нийслэлийн Камержуулалтай шилдэг хороо, Улс нийслэл, дүүргийн спортын , волейбол, сагсан бөмбөг, гаранд гольф, ширээний шагайн 8 удаагийн аварга, шагналт байруудыг эзэлсэн.

Тус хороо нь Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн, цагдаагийн хэсгийн байцаагч 1, хэсгийн цагдаа 1, хэсгийн ахлагч 12, олон нийтийн байцаагч 1, урамшуулалт эргүүл 15 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.



ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

29

Галиндэв Энхтөгс 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Хүү, охины хамт амьдардаг.  1988 онд Ерөнхий боловсролын 57-р сургууль, 1998 онд Улаан-Үдэ Буриадын Их сургуулийн Төрийн захиргаа, удирдлага мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага

  1. 1988-1990 онд “Төлөвлөгөөний комисс”-т үйлчилгээ аж ахуйн хэлтэст
  2. 1990-1992 онд “Эх булаг” ХХК-ний захирал
  3. 2001-2011 онд “Эвт” ХХК-ний менежер
  4. 2012-2017 онд “Ээж хайрхан” ХХК-ний захирал
  5. УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах
  6. 2021 оноос ЧДЗДТГ 13-р хорооны Засаг даргаар ажиллаж байна.