Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр 1992 онд нийслэл хотын төв хэсэгт орших 4 дүгээр хороо нь Чингэлтэй дүүргийн хороо болж шинээр зохион байгуулагдсан. Ингэснээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны зарим хэсэг, Бага тойргийн 6, 9, 17, 19, 20, 21, 37 дугаар байруудыг нэмж харьяалах болсон байна. Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Самбуугийн гудамж, Лааганы гудамж, НҮБ-ын гудамжаар хүрээлэгдсэн. Зүүн талаараа Сүхбаатар дүүрэг, урд талаараа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, баруун талаараа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, баруун хойд талаараа Чингэлтэй дүүргийн 5, 6 дугаар хороотой тус тус хил залгадаг.
- 6 га газар нутагтай
- 6 хэсэгтэй, 1246 өрхтэй
- 5300 хүн амтай
Тус хороонд 0-18 насны 1624 хүүхэд, ахмад-825, гавьяат цолтон-28, алдарт эхийн одонт-241, орон сууцны хөнгөлөлт эдэлдэг-32 ахмад оршин сууж байна.
Засаг даргаар Б.Батцэцэг, Зохион байгуулагчаар С.Уранчимэг, Нийгмийн ажилтан Х.Энгүүн, Халамжийн ажилтан А.Нэргүй, Улсын бүртгэгч Хулан, Ахмадын хорооны дарга Ш.Дашиймаа, Хэсгийн байцаагч Б.Цогтбаатар, Олон нийтийн байцаагч Р.Рэнцэнбат, хэсгийн ахлагч Л.Одонтуяа, С.Бямбасүрэн, М.Төмөрхүү, У.Оюунсанаа, Ц.Мөнхдулам, М.Цэцэгжаргал нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Хорооны нутаг дэвсгэрт Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын дээд шүүх, Прокурор, Мөрдөн байцаах газар, дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, сургуулийн өмнөх боловсролын 4,9,18,37 дугаар цэцэрлэгүүд, Соёлын сургууль, Шинэ иргэншил дээд сургууль, Чинхур дунд сургууль зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн 1120 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн албаны ажилд оршиж буй шат дамжлага, хүнд суртал, чирэгдэл, хээл хахуулгүй, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай иргэдийн эрх ашигт нийцүүлэн, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллах эрхэм зорилготой ажиллаж байна.
ХАЯГ БАЙРШИЛ:
Бага тойруу гудамж, 5 дугаар сургуулийн баруун талд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны байр байрлаж байна.
Цахим хаяг:
Facebook link: https://www.facebook.com/4koroo?mibextid=ZbWKwL
Иргэдийн групп: https://www.facebook.com/groups/954474631679416/
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА
Батсүхийн Батцэцэг. 1999 онд ХААИС-ийг ГТЗБҮ-ийн менежер, 2009 онд онд Удирдлагын академийг Төрийн захиргаа удирдлагын мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
2004-2013 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга
- 2014-2018 он хүртэл ЧД-ийн 6 дүгээр хорооны Зохион байгуулагч
- 2019-2020 он хүртэл ЧД-ийн 4 дүгээр хорооны Зохион байгуулагч
- 2020-2023 он хүртэл ЧД-ийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
- 2003 оноос ЧД-ийн 4 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байна.
Сонгуульт ажил:
2020 -2023 он хүртэл 4 дүгээр хорооны ХНХ-ны дэд дарга