Тус хороо нь 1967 онд Октябрийн районы засаг захиргааны нэгж, орон сууц гудамжны 5-р хороо хорин нэртэй анх байгуулагдсан. 1970-1979 онуудад 31-р хороо, дүүргийн 1979-1992 онуудад 21-р хороо болон ажиллаж байгаад 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүрэг байгуулагдахд Баянгол, Сүхбаатар дүүргээс өрх тусгаарлан 45,0 га газар нутаг дэвсгэр талбайтай Чингэлтэй дүүргийн 8-р хороо болсон түүхтэй.
Анхны Засаг даргаар Доржсүрэн гэдэг хүн, Анхы ИНХ-ын даргаар Д.Нармандах гэдэг хүн сонгогдон ажиллаж байжээ.
- 940 өрхийн 3658 иргэнтэй.
Чингэлтэй дүүргийн 8-р хороо нь урд талаараа 5-р хороотой /2006 он хүртэл 2-р хороотой хиллэж байсан/, баруун талаараа БГД-ын 11-р хороо, хойд талаараа Чингэлтэй дүүргийн 7-р хороо, зүүн талаараа Чингэлтэй дүүргийн 9-р хороодтой хиллэдэг. 235 өрх нь гэрт, 765 өрх нь байшинд, нийтийн байранд 23 өрх амьдарч байна. Нийт 0-18 насны 1131 хүүхэд, цэцэрлэгийн насны 2-5 насны 267, 6-18 насны 796, ахмад-571, хөгжлийн бэрхшээлтэй-104, Алдарт эхийн одонтой-231 эх, ахмад дайчин-1 (100 настай), гавъяат багш -2 амьдарч байна.
Тус хороонд 245-р цэцэрлэг, “Гүсү дэвү” Өрхийн эрүүл мэндийн төв болон ААН байгууллага 38, Нийтийн байр 30 үйл ажиллагаа явуулж байна. Тус хорооны онцлог нь АХ-ын анхы дайчид Орос улсруу явахдаа Тасганы овоогоор дайран өнгөрсөн. Тасганы овоо нь /одоогийн зүүн тасганы 8-р гудамжны өнцөгт байдаг/ дээр буудлан үдлэж байсан түүхэн газар юм.
Мөн хүрээ хийдийн лам нар ном хаялцан Тасга гэдэг арга хэмжээ хийдэг байсан тул Тасганы овоо гэдэг нэртэй болжээ.
Тус хороонд Засаг даргаар Л.Баярсайхан, зохион байгуулагч Г.Түмэнбаяр, Нийгмийн ажилтан П.Ариунтуяа, Үйлчлэгч н.Алтанцэцэг, улсын бүртгэгч П.Амгаланбаатар, халамжийн мэргэжилтэн Т.Ишгэн, хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч У.Дашням, Ахмадын дарга Б.Сэлэнгэ, Олон нийтийн байцаагч Д.Энхтайван, 9 хэсгийн ахлагч нар, 245-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэг, Гэсү дэвү ӨЭМТ-ийн Д.Уламбаяр даргаар тус тус иргэддээ төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Цахим хаяг:
Наймдугаар хорооны иргэний танхим /
https://www.facebook.com/?stype=lo&jlou=AfeANCPFa8vHrAy/
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА
Батнасан Батболд