Тус хороо нь Нийслэлийн хоймор хэсэгт 74 ган нутаг дэвсгэрт 37 гудамж, 600 хашаа, нийтийн эзэмшлийн 45 байртай. Эрчим-60, М1000 орон сууцтай. Чингэлтэй дүүргийн 7, 8, 10, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороотой хил залгаж оршдог гэр хорооллын томоохон хороодын нэг юм.

  • 74 га газар нутагтай
  • 1594 өрх
  • 6244 хүн амтай

21

2020-2024 онуудад Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр Л.Лувсанцэрэн, Т.Уламбаяр, 2020 оноос Засаг даргаар С.Уянгазул нар тус тус сонгогдон ажиллаж байна. Хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын 6, байрны 4 нийт 10 хэсэгтэй. “Нандин хүсэл” өрхийн эрүүл мэндийн төв, хүүхдийн 31, 43 дугаар цэцэрлэг, 57 аж ахуй нэгж байгууллага ажиллаж байна.

            Хороо нь Нийгмийн ажилтан Ч.Отгонцэцэг, Халамжийн мэргэжилтэн С.Болортуяа, Ахмадын зөвлөлийн дарга О.Долгор, Цагдаагийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч И.Энхтүвшин, Олон нийтийн байцаагч Д.Оюунтуяа, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Оюунгэрэл, Хэсгийн ахлагчаар Б.Лхагвасүрэн, Э.Нандинцэцэг, Б.Мөнхбаясгалан Д.Хишигжав, Г.Мөнгөнцэцэг, Г.Сарантуяа, Д.Оюун-Эрдэнэ, Ж.Бадам, Х.Ариунтунгалаг, Н.Энхжаргал нар ажиллаж байна.

ХАЯГ БАЙРШИЛ:

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 45-14 тоот,

Утас:(976) 7724 1909

Цахим хаяг:

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Линк хаяг: Хорооны цахим хаяг https://www.facebook.com/9khoroo


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

20

Сод-Эрдэнийн  Уянгазул 41 настай. 1982 онд Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн. Ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1990-2000 онд Сэлэнгэ аймгийн Сант 10 жилийн дунд сургууль, 2000-2004 онд МУБИС-ийн сэтгүүлч, спортын сэтгүүлч, 2010-2012 онд МУБИС-ийн нийгмийн ажилтан, магистр зэрэгтэй  тус тус  төгссөн.

Ажлын туршлага:

  • 2005-2006 онд Сант сумын Соёлын төвд Арга зүйч
  • 2006-2010 онд Нийгмийн толь сонинд Сурвалжлагч, Улс төрийн албаны дарга
  • 2016-2019 онд ЧДХХҮХ-т Өрхийн мэдээллийн сангийн мэргэжилтэн
  • 2020 оноос хойш Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргаар тус тус ажиллаж байна.