Тус хороо нь 1971 онд Сүхбаатар районы 45 дугаар хороо нэртэйгээр анх 500 өрх 2700 хүн амтайгаар байгуулагдсан бол 1977 онд нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар Сүхбаатар дүүргийн  20 дугаар хороо, 1992 онд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо болж байгуулагдсан.

Тус хороо урд талаараа 14,15,16 дугаар хороотой, баруун талаараа 17-р хороо,    хойд талаараа 19 дүгээр хороо, зүүн талаараа Сүхбаатар дүүргийн  14,15 дугаар хороодтой хиллэдэг.

  • 138,6 га газар нутагтай
  • 2730 өрхийн
  • 8300 хүн амтай.

784

Хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн 247, 280 дугаар цэцэрлэг, нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв, нийслэлийн нэгдсэн үйлчилгээний “Оргил” төв, дүүргийн “Газар Зохион байгуулалтын алба”, Төрийн банк, Хаан банк зэрэг томоохон ААНБ-ууд байрлан ажиллаж байна. Буддын “Жанчивдэчинлэн” хийд, Христийн “Есүсийг дагалдагч” сүм чуулган, “Хорин нэгэн Дарь эхийн Сүм” зэрэг шашны төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН  18 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

1233

 Чулууны Ариунчимэг 1974 онд Булган амгийн Орхон суманд жирийн ажилчны гэр бүлд төрсөн. Ам бүл 3. Нийгмийн ажлын магистр зэрэгтэй.

1982-1990 онд Булган аймгийн Орхон сумын 8 жилийн сургууль, 1990-1993 онд Цэцэрлэгийн Багшийн сургуулийг  сургуулийн өмнөх насны хүүхдийн  хүмүүжүүлэгч багш мэргэжлээр, 2008-2011 онд Шинэ иргэншил дээд сургуулийг иргэншил судлаач мэргэжлээр, 2012-2014 онд МУБИС-БоСС-ийг нийгмийн ажлын магистр зэрэгтэйгээрр тус тус төгссөн.

Ажлын туршлага

1993 – 1994  Булган аймгийн Өлзийт тосгоны МСҮТөвд багш

1994 – 1999  Булган аймгийн Өлзийт тосгоны бага сургуульд багш

2006 – 2007  Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын орон нутгийн ажилтан

2007 -2014 Чингэлтэй дүүрэг дэх  Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Нөхөн Сэргээх Төвд багш, ахлах нийгмийн ажилтан

2014-2016  ЗГХА ГБХЗХГ-ын дэргэдэх “Хүүхдийн Тусламжийн Утас -108” төвд ахлах нийгмийн ажилтан

2015-2020  “Аз жаргалтай хүүхэд, ерөөгдсөн гэр бүл” ТББ-ын тэргүүн

2017-2022 Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны ИНХ-ын дарга

2020 оноос  Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

2022 оны 11 сараас Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын албыг  тус тус хашиж 

байна.