Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/16 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.
Хурлаар дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын орчин нөхцөлд эрсдлийн үнэлгээ хийх ажлыг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрүүдэд зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээр хяналт-шалгалт хийх уг ажил нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, байгууллага орчмын эрсдэл бүхий нөхцөл байдлыг үнэлэх, хоол үйлдвэрлэлийн чанар стандартыг хангах, ил задгай цахилгааны утас, камерийн хэвийн ажиллагаа зэргийг хянах, илэрсэн зөрчлийг арилгах үндсэн зорилготой юм.