Чингэлтэй дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нарын ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо.
Хурлыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Очир удирдан явуулж, цэцэрлэгийн удирдлагуудад цаг үеийн асуудлуудаар холбогдох чиглэлүүдийг өглөө.
2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудаа эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудад идэвх санаачилгатай оролцох, цэцэрлэг орчмын бүсд гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, цахилгааны аюулгүй байдлыг хангах, сар шинийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулах, бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.