Not published yet

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх заалт, дүүргийн архивын сан хөмрөгийг 2022-2026 онд нөхөн бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийн жагсаалтын дагуу энэ онд төрийн архивын сан хөмрөгт 36 байгууллага нөхөн баяжилт хийх юм.

Тиймээс дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтэс Архивын ерөнхий газартай хамтран “Байгууллагын архивын дэргэдэх БНШК-ын үйл ажиллагаа, Төрийн архивд баримт шилжүүлэх арга зүй” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс болон ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын Архив, бичиг хэрэг хариуцсан албан хаагчид, дүүргийн 1-19 дүгээр хороодын Зохион байгуулагч нар хамрагдлаа.

viber image 2024 02 22 09 48 58 220

viber image 2024 02 22 09 48 59 503

viber image 2024 02 22 09 49 00 711

viber image 2024 02 22 09 49 01 773

viber image 2024 02 22 09 49 02 936