Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан бидний бахархал арга хэмжээ, Монгол Улсын Засгийн газрын “Хүүхэд, залууст эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан “Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчидтай явуулах хичээлийн агуулга, дараалал”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар “Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдад “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд хичээл заах офицеруудын хуваарь”-ийг батлуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын бие бүрэлдэхүүний сургалтын хөдөлгөөнт бүлэг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад "Эх оронч үзэл төлөвшил ба үндэсний бахархал" сургалт зохион байгуулж байна.
Одоогоор дүүргийн ерөнхий боловсролын 5, 24,37,39,50,57,72, Олонлог ЭГЗЭ сургуулиудын 911 сурагчдад уг сургалтыг ороод байна.