Онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч генерал Г.Ариунбуян, нийслэлийн Онцгой байдлын дарга, хурандаа А.Дашням болон холбогдох албаныхантай хамт дүүргийн 11, 23 дугаар хороодын нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчин халиа, тошин үүссэн газар дээр ажиллалаа.
Тодруулбал, халиа дошин, шар усны үерийн өртөх байдлын үнэлгээг тооцоход Чингэлтэй дүүрэг аюулын индекс маш их гэсэн дүгнэлт гарсан юм.
Үүний дагуу дүүргийн 11, 23 дугаар хорооны халиа дошин үүссэн байршил дээр холбогдох албаны хүмүүс ажилласан юм. Дүүргийн 7 хорооны 9 байршилд халиа дошин үүссэн байдалтай байгаа. Шар усны үерт өртөх эрсдэлтэй дүүргийн 139 айл өрхүүдэд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэх хуудас хүргүүлээд байгаа юм.
Дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн дүүргийн 11, 23 дугаар хорооны жалга судгийн дагуу халиа, дошин үүссэн байршлыг танилцуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж буйг хэллээ.
Халиа дошин үүссэн 9 байршилд сувагчлал хийж, илүүдэл мөсөөр далан босгож, урсгалыг чөлөөлж, хөлдөлтөөс үүссэн цас, мөсийг тээвэрлэж, дайрга асгаж, зам гаргаж тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэн ажиллаж байна.