Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий Гэрээр айлчлагч аргачлалыг “Боловсрол ирээдүйн Хөгжлийн гарц” ТББ-тай гэрээлэн хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Төсөлд нийт 200 өрхийн 480 орчим хүүхэд хамрагдаж байгаа ба төслийн зүгээс хүүхдүүдэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучилж, өрхийн ирээдүйн төлөвлөгөөг хамтран төлөвлөн хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Хүүхэд хамгааллын компакт баг, Гэрээр айлчлагч төслийг хэрэгжүүлэгч байгууллага болох Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтсийн төлөөлөл, гэрээр айлчлагч нарыг хамруулсан чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.