Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Цэгц аравт” уран бүтээлийн нэгдэл хамтран “Гүмүда” яруу найргийн үдэшлэг арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Яруу найргийн энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн болонх хороодын Засаг дарга нар оролцлоо.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Т.Галсан урилгаар хүрэлцэн ирлээ.
Мөн Болор цомын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Болор цомын эзэн, “Цэгц аравт” уран бүтээлийн нэгдийн гишүүн, яруу найрагч Д.Болдхуяг зэрэг олон авьяаслаг уран бүтээлчид оролцож байна.
“Гүмүда” яруу найргийн үдэшд Монгол Улсын Консерватори их сургууль, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, “Хангарди” хамтлагийн уран бүтээлчид мөн уран бүтээлээ толилууллаа.