Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдлаа.
Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн дарга Л.Цэеэрэгзэн удирдан явуулж, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Удвал 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг хэлэлцэж, санал солилцлоо.
Хурлаар дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан, албан хаагчдыг сургалт зөвлөгөөнд тогтмол хамруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг судлан бүртгэх, мэдээллийн нэгдсэн сантай болох, бага насны хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах арга барил, зан үйл, соёлд суралцуулах, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэж ажиллах чиглэлийг өглөө.