Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мөрөөдлийн гоол” тэмцээн Чингэлтэй дүүрэгт эхэллээ.
 
Тэмцээн дүүргийн 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдаж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах, цаашид энэ төрлийн спортоор тууштай хичээллэж тив, дэлхийд гарах тамирчдыг нээн илрүүлэх зорилготой тус тэмцээнийг зохион байгуулж байна. 
 
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Биеийн тамир спорт хорооны дарга Б.Мөнхбаяр нар оролцож сурагчдад амжилт хүслээ.
 
Тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 6 багийн тамирчид өрсөлдөж байна. 
 
DSC 3725
DSC 3727
DSC 3731