Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Ногоон дүүрэг 2024” арга хэмжээ батлах тухай 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн иргэдийн амьдрах орчны чанар, нөхцөлийг дээшлүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Тэрбум од үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг зурах ёслолд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн удирдах зөвлөлийн дарга З.Шагдарсүрэн, гүйцэтгэх захирал Б.Баярмаа, сангийн зохицуулагч Г.Тэлмэн, Хяналт үнэлгээний мэргэжилтэн Ц.Батзаяа нар оролцлоо.