Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1-24 дүгээр хороодын ахмад настнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хуваарийн дагуу хамруулж байна.
Үзлэг шинжилгээгээр:
Мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
Чих хамар, хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө
Хоол зүйч эмчийн үзлэг, зөвлөгөө
Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ
Зүрхний цахилгаан бичлэг
Шаардлагатай тохиолдолд сонсголын бичлэг
Дотрын эмчийн үзлэг шинжилгээг хийж байна.
Өнөөдрийн байдлаар дүүргийн 1-5 дугаар хорооны 584 ахмад настанг үзлэгт хамруулсан байгаа бөгөөд нийт 4800 ахмад настанг хамруулах юм.