Хууль сурталчлах ажлын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон  шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөлд сургалт зохион байгууллаа.

Сургалтыг шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал удирдан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг танилцуулж, Захиргааны шүүхийн онцлог, шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэнийг ойлгох, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх, үүрэг, ач холбогдол, шүүх хуралдаан дээр санал, дүгнэлт гаргахад анхаарах асуудал болоод иргэдийн төлөөлөгчид олгох цалин хөлсний талаар холбогдох мэдээ мэдээллийг 65 иргэнд өгч, тэдний санал сэтгэгдлийг сонсож, асуултад хариулт өглөө.

02

03

04