✅Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, “Хөгжлийн шийдэл”, “Чингэлтэйн бриллиант” ТББ-уудтай хамтран “Амжилт бол Сонголт” эмэгтэйчүүдийн форумыг өнөөдөр зохион байгууллаа.

2q

“Амжилт бол сонголт” эмэгтэйчүүдийн форумд дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр болон холбогдох хэлтэс албадын дарга нар, дүүргийн 250 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.

11Уг форум нь эмэгтэйчүүдийг амьдралын хэв маягаа сайжруулж өөрчлөх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, найзалж нөхөрлөх, идэвхтэй хөгжих боломжуудыг танилцуулах замаар урам зориг өгч идэвхжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэрэгжилтийг танилцуулахад чиглэгдэж байгаа юм.

4a5q

Форумын үеэр • Амьдралын чанар ба аз жаргалын судалгаа, • “Өөрийгөө таньж мэдэх, удирдах”, • “Минималист сэтгэлгээ ба ухаалаг хэрэглээ”, • “Бизнес ба боломжууд туршлага хуваалцах”, • Эмэгтэйчүүдийн хөгжил ба орлогоо нэмэгдүүлэх боломжууд” гэсэн сэдвүүдээр илтгэлүүд өрнөж хэлэлцлээ.

Мөн Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тохиодог бөгөөд Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулж ирсэн. Аяны дагуу эмэгтэйчүүдийн форумын үеэр “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй- Шалтаг бүү тооч” уриан доор хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч танилцууллаа.