✅️БНСУ-ын Бусан хот дахь Монгол Улсын Консулын газар, БНСУ-ын Эдийн засаг, сангийн яамны харьяа "Жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспортыг дэмжих төсөл"-тэй хамтран Чингэлтэй дүүргийн 56, 124, 155 дугаар цэцэрлэгт үнэ төлбөргүй шалны халаалтын систем суурилуулах ажлыг 2025 онд хийхээр болжээ.
Тодруулбал дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Мирал сан”-гийн төлөөлөгч Ц.Лхагвадоржийг хүлээн авч уулзаж, Монгол Улсад зүрхний мэс засал хийлгэх, эмчлэгдэх боломжгүй хүүхдүүдийг тус сангийн дэмжлэгээр эмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, түүнчлэн хамтын ажиллагааг бусад чиглэлээр өргөжүүлэх, тус цэцэрлэгүүдэд шалны халаалтын систем суурилуулах ажлын талаар санал солилцож, Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.