Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын гишүүд болон гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүнийг хамруулан “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үеийн гамшгаас хамгаалах албадын удирдлагын гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа” сэдэвт сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт”, “Онцгой комиссын үйл ажиллагаа”, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга асан, бригадын генерал М.Энх-Амар “Гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт”, “Онцгой комиссын ажиллах журам”, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн захирал, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг “Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн гамшиг осол, аюулт үзэгдэл, гал түймрийн нөхцөл байдал” сэдвээр мэдээ, мэдээлэл өглөө.
Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Засаг даргын орлогч З.Бямбажав сургалтыг нээж Онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өглөө.
Чингэлтэй дүүргийн Онцгой комисс 2024 онд нийт 3 удаа хуралдаж, 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд дүүргийн Засаг даргын захирамж 21, Онцгой комиссын даргын албан даалгавар 2, Онцгой комиссын даргын тушаал 2, Онцгой комиссын хурлын тэмдэглэл 3-ыг тус тус гаргаж хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласан байна.