АЛБАН ХААГЧДЫГ ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан ажлын байран дээр дадлагажуулах сургалт болж өндөрлөлөө.
2022 оны арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн зохион байгуулагдсан тус сургалтад дүүргийн 1-20 хороо, Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, сургууль, цэцэрлэг, УТҮГ, ОНӨТҮГ зэрэг нийт 93 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 95 албан хаагчийг Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт дадлагажуулан сургаж байгаа юм.
Уг сургалтын зорилго нь байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн суурь ойлголт болох цаасан болон цахим архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой баримтаар нөхөн баяжуулах, цахим хэлбэрт шилжүүлэх, данс бүртгэл үйлдэх зэрэг ажлыг ажлын байран дээр дадлагажуулж үндсэн ойлголт өгөхөд оршино.