“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2022” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээний хоёрдугаар шат өнөөдөр нээлтээ хийлээ.
Тэмцээний нээлтэд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч хошууч М.Гарьд, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид оролцлоо.
Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЕБС-ийн 17 баг оролцож байна.