ДҮҮРГҮҮДИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/169 дүгээр тушаалаар байгуулагдсан “Үнэлгээний баг” өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт ажиллаж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилга, байгууламжид үнэлгээ хийлээ.
Үнэлгээний багийг нийслэлийн Хотын стандарт, хяналтын газрын Стандарт, хяналтын газрын Стандартын хэрэгжилтийн хяналтын Ахлах мэргэжилтэн н.Цогтбилэг ахалж, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын мэргэжилтэн С.Гүнчинсүрэн, Хотын стандарт, хяналтын газрын Стандарт, хяналтын газрын мэргэжилтэн н.Чимэдцэеэ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа нар ажиллалаа.
Барилга байгууламжийн үнэлгээг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/169 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Нийслэл дэх төр захиргааны байгуулагуудын зарим барилгуудын саадгүй байдал, хүртээмжийн байдлыг үнэлэх шалгуурын дагуу үнэлсэн юм.