ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС, ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, ИТХ-ын Зөвлөлийн гишүүд, Төлөөлөгчид, Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн гишүүд болон ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албадын дарга нар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ байртай танилцлаа.
Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлөөс дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор иж бүрэн компьютер, ухаалаг сургалтын дэлгэц, яаралтай тусламж үзүүлэх сургалтын хэрэгсэл, зургийн аппарат, анхан шатны тусламжийн иж бүрдэл зэрэг тоног төхөөрөмжүүдийг гардууллаа.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах 10 дугаар анги нь иргэдийн аюулгүй орчин нөхцөлд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн гал түймэр, гамшиг ослын дуудлагыг хүлээн авч иргэд, аж ахуйн нэгж байгууллагад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг хүргэх, гамшиг, аюулт үзэгдэл, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулж хуулийн өмнө хүлээсэн албан үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.