Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог дэмжих зорилгоор “Эртэч Чингэлтэйчүүд” аяныг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулж байна.
“Эртэч Чингэлтэйчүүд” аян нь 2023 оны 04 дугаар сарын 08-29-ний өдөр хүртэлх 1 сарын хугацаанд үргэлжлэх юм. Өнөөдөр Баянзүрх хайрхантай танилцах аяллаар аяныхаа нээлтийг эхлүүллээ.
Тус аяны нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Төлөөлөгч, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүрэг дэх МАН-ын бүлгийн дарга, Төлөөлөгч П.Ядамжав, Засаг даргын орон тооны зөвлөх, Төлөөлөгч Ч.Болормаа болон дүүргийн Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, хэлтэс албадын ажилтан, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Аяныг нээж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хурлын дарга Б.Мөнхбат хэлэхдээ "Энэхүү аяныг зохион байгуулснаар бид иргэдийгээ эрүүл зөв амьдрах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, амьдралын зөв хэвшилтэй болгоход үлгэрлэн тэдэнд насан туршийн дадлыг төлөвшүүлж "Эртэч Чингэлтэйчүүд" болохын төлөө энэхүү аянд нэгдэхийг дүүргийн төр, захиргааны байгууллага, хороод, болон иргэддээ уриалж" байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн дүүргийн удирдлагуудаас аянд оролцогчдод Биеийн тамир спорт хороонд үнэгүй бэлтгэл сургуулилт хийх, усан бассэйнд сэлэх, дүүргийн Соёлын төвийн дугуйланд суралцах эрхийн бичгүүд, мөнгөн шагналыг гардуулсан бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Pc-Mall”, “Номин Электроникс” компаниас цахилгаан бараагаар ивээн тэтгэсэн билээ.