Монгол Улсын Засгийн газраас зарласан цахим шилжилтийг эрчимжүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах “Шил ажиллагаа"-ны хүрээнд “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт уулзалтыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Чингэлтэй дүүргийн 500 гаруй орчим төрийн албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.
Уулзалтаар цахим шилжилтэд төрийн албан хаагчдын идэвх оролцоог сайжруулах, ойлголтыг нэмэгдүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төрөл бүрийн зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах талаар Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дүүргийн төрийн албан хаагчдад дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг өглөө.
Уулзалтын үр дүнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүрэг шилэн дүүрэг болж цахим шилжилтийг манлайлан ажиллахаа зарлалаа.
Тухайлбал, иргэдэд хүргэж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах, хялбаршуулах чиглэлээр төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж цахим, шилэн дүүрэг болно хэмээн тодотголоо.