Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад чиглэсэн төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, хэрэгжилт, халамжийн болон бусад үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран “Хамтдаа оролцъё, хамтдаа хөгжье-2” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт дүүргийн 1-24 дүгээр хороодын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн үр шимийг хүртсэн иргэд оролцож дуу хоолойгоо хүргэлээ.
Хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх Ч.Ундрахбаяр, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Чингэлтэй дүүрэгт 4400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 500 гаруй нь хүүхэд юм. Эдгээр хүмүүсийн нийгмийн баталгааг хангах, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээний талаар болон дүүргийн зүгээс хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Төрийн байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй бодлого шийдвэр, тэдний онцлогт тохирсон хүний нөөцийн тогтвортой байдал, бизнес эрхлэх боломжийн талаар ярилцаж, хамтран санал солилцов.

Мөн дүүргээс хэрэгжүүлсэн арга хэмжээ, гарааны бизнес эрхлэгчдийн дэмжсэн хөтөлбөрт хамрагдаж үр шимийг нь хүртсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд харилцан туршлага солилцож, зөвлөмж зөвлөгөө өгч, хамтран шийдэлд хүрэх талаар ярилцлаа.

Хэлэлцүүлгийн үеэр иргэдэд зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, улсын бүртгэл, нийгмийн даатгал, татвар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний чиглэлээр төрийн үйлчилгээг хүргэж, үйлдвэрлэл эрхлэгч, тус иргэд, үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргалаа.

DSC 0442

DSC 0462

DSC 0472

DSC 0489

 

DSC 0512

DSC 0529

DSC 0534

DSC 0538

DSC 0541

DSC 0555

DSC 0566