Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид шинэ долоо хоногийн ажлаа ээлжит “Мэдээллийн цаг”-аараа эхэллээ.
Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэл өглөө.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч Б.Амандых “Гамшгаас хамгаалах тогтолцоо, гамшгийн үед ашиглах түр орон байрны бэлэн байдал, тавигдах шаардлага” сэдвээр албан хаагчдад сургалт орлоо.
Дүүргийн ажилтан, албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт нэг удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.