✅ Чингэлтэй дүүрэг, Япон Улсын Шизуока мужийн Яйзү хоттой 2022 онд боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спорт, худалдаа, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах санамж бичиг зурсан юм.
Энэхүү ажлын хүрээнд Шизүока мужийн Чөлөөт бөхийн холбооны дэд тэргүүн, багш Нагано Хироюки, Чөлөөт бөхийн холбооны гишүүн, багш, Спортын хэлтсийн мэргэжилтэн Окамото Казүки нар дүүргийн Биеийн тамир, спорт хорооны чөлөөт бөхийн багш дасгалжуулагч, сурагчдад чөлөөт бөхийн онол, практикийн сургалтыг хоёр өдөр зааж туршлагаа солилцлоо.
Мөн санамж бичгийн хүрээнд ажилтан солилцооны хөтөлбөрийн дагуу Яйзү хотын Татварын хэлтсийн мэргэжилтэн Фүкүчи Ёшихико, дүүргийн Засаг даргын Тамгын газарт албан томилолтоор долоон хоногийн хугацаанд ажиллах юм.