Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 1-24 дүгээр хороодын Засаг дарга нартай өглөөний уулзалт хийлээ.
Өглөөний уулзалтыг дүүргийн “Хоймор хайрхан” амралтын газарт зохион байгуулж мөн амралтын газрын үйл ажиллагаатай танилцсан юм. Засаг дарга хороодод хийгдэж буй ажлууд, бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонсож үүрэг чиглэл өглөө.
рин дулааны цаг ирсэнтэй холбоотой хороодод бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд эхэлсэн бөгөөд хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих, иргэдийн санал хүсэлтийг тусгаж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.