Цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж, хүнд суртлыг бууруулах, төрийн үйлчилгээг хүн бүрд хүртээмжтэй хүргэх "ХУРДАН" цэг болон дүүргийн улсын бүртгэлийн “Чингэлтэй” үйлчилгээний төв өнөөдөр нээлтээ хийлээ.

1

Нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, 14 дүгээр хорооны Засаг дарга Н.Доржпүрэв болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

2

3

7

5

6

8

4

Тус төв нээгдсэнээр дүүргийн 15, 17, 18, 19, 23, 24 дүгээр хорооны иргэд болон Сүхбаатар дүүргийн иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ойроос авах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр иргэд заавал бичиг баримтаа биедээ авч явж төрийн үйлчилгээ авдгаа больж, “ХУРДАН” төвөөр дамжуулан 39 байгууллагын 440 төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.