“Алсын хараа-2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын сургалтыг Чингэлтэй дүүргийн сургагч багш нарын 2-р багийнхан төрийн албан хаагч болон 1-12 дугаар хороодын хэсгийн ахлагч 80 гаруй албан хаагч нарт 2023 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтаар Үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилтыг танилцуулан санал, хүсэлтийг сонсож мөн шилдэг оролцогчийг шалгаруулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Удвал, Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Т.Хишигбаяр нар шалгарлаа.

3

124