“Алсын хараа-2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын сургалтыг Чингэлтэй дүүргийн сургагч багш нарын 1-р багийнхан 1-24 дүгээр хороодын хэсгийн ахлагч 100 орчим албан хаагч нарт 2023 оны 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
.
Сургалтаар Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг зорилго, 47 зорилтыг танилцуулан санал, оролцогч нарын ойлголт, дүгнэлтийг сонсож ажиллалаа.
Сургалтын шилдэг суралцагчаар дүүргийн 14-р хорооны хэсгийн ахлагч Б.Дарханцэцэг, 24-р хорооны хэсгийн ахлагч Г.Батцэнгэл нар шалгарлаа.