Дүүргийн хүн амын эрүүл мэнд, өвчлөл, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг сүүлийн 3-10 жилийн байдлаар харьцуулан судалгаа хийж, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүй, хариуцлагыг сайжруулахад хэрэгжүүлж болохуйц бодит санал, зөвлөмж, төсөл боловсруулах, санал гаргах чадавх бүхий судлаач сувилагч шалгаруулах “Судлаач-2023” Эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр дүүргийн Эрүүл мэндийн төв, Хайлааст хүүхдийн салбар, өрхийн эрүүл мэндийн төвөөс нийт 10 судлаач сувилагч нар илтгэл тавьснаас:
1 дүгээр байр-Хүүхдийн өсөлт хөгжилтөд хийсэн судалгаа,
Хайлааст хүүхдийн салбарын Ахлах сувилагч-Д.Цэвээнжав
2 дугаар байр-Хүзүүний мэдрэл дарагдал хам шинжийн үеийн цахилгаан болон
Хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнг тооцох нь,
Эрүүл мэндийн төвийн Сэргээн засах уламжлалт эмчилгээний сувилагч, хөдөлгөөн засалч-Т.Пүрэвсүрэн
3 дугаар байр-Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн байдлыг судалсан нь,
Мэнд-Арвижих ӨЭМТ-ийн сувилагч тус тус шалгарлаа.
\