Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “ Төрийн цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах” ажлын хүрээнд дүүргийн 1-24 дүгээр хороодын Зохион байгуулагч нарт Хууль тогтоомжийн мэдээлэл олгох, Улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, бүртгэлийн төрлийн талаарх мэдээллийг өгөх, Улсын бүртгэлийн үйлчилгээг хэлтэс, төв, цэгүүдээр дамжуулан иргэдэд үзүүлэхэд анхан шатанд тулгарч буй хүндрэл, бэрхшээл гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын сургалтын хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр явуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, төрийн үйлчилгээг хүн бүрд хүртээмжтэй хүргэх "ХУРДАН" цэгийн талаар сургалтад оролцогч төрийн албан хаагчдад зориулж үг хэллээ.