Чингэлтэй дүүрэг, БНСУ-ын Инчон хотын Ёнсү дүүрэг 2016 онд хоёр улсын дипломат харилцаа, хот хоорондын харилцаа хамтын ажиллагааны замаар хамтран ажиллах найрамдалт хотуудын гэрээг байгуулж байсан юм. Өнөөдөр уг гэрээг сэргээн харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хамтын ажиллагааны бодит байдалд бэрхшээл тулгарсан юм. Харин өнөөдрийн санамж бичгээр өмнө байгуулсан хамтын ажиллагааг дахин эхлүүлэх, улам өргөжүүлэх зорилготой юм.
Санамч бичгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Бтсүмбэрэл, Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Ёнсү дүүргийн Засаг дарга И Жэ Ху нар албан ёсоор үзэглэлээ.
Хоёр дүүрэг 2016 оноос эхлэн найрсаг хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2017 оноос эхлэн оюутан сурагч солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хоёр улсын хүүхэд залуучууд болон зочид, төлөөлөгчид хэд хэдэн удаагийн харилцан уулзалтуудыг амжилттай зохион байгуулж байсан юм.
Санамж бичгийн хүрээнд эдийн засаг, эрүүл мэнд, соёл урлаг, өсвөр үеийнхний боловсрол болон хувийн хэвшлийн байгууллагын харилцаа зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.