“ГАЛ СӨНӨӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ГУДАМЖ”-ТАЙ БОЛЛОО
“ГАЛ СӨНӨӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ГУДАМЖ”-ТАЙ БОЛЛОО
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 97 дугаар тогтоолоор “Гал сөнөөгчдийн нэрэмжит гудамж”-ийг бий болголоо. Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аврагч, гал сөнөөгдчөө алдаршуулах зорилгоор Улаанбаатар хотод нэрэмжит гудамжтай болох саналыг нийслэлийн удирдлагуудад хүргэсний дагуу ийнхүү нэрэмжит гудамжийг нээж байна.
“Гал сөнөөгчдийн нэрэмжит гудамж”-ийн нээлтэд Онцгойр байдлын Ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, бие бүрэлдэхүүн оролцлоо.
Энэхүү гудамж нь Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар анги, дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм.
Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэл хотын хөгжил цэцэглэлт, хүн ардын аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсээр ирсэн билээ.