ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг зохион байгуулах Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2022 оны А/219 дүгээр захирамжаар байгуулсан.
Эрүүл мэндийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, илэрсэн зөрчлийг арилгуулах үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгыг хэрэгжүүлж ажиллахаар Ажлын хэсгийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Улсын үзлэг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах бөгөөд улсын үзлэгт нийт 77 байгууллагыг хамруулах юм.