ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ХАЛДВАР НЭМЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ ТУЛ АМНЫ ХААЛТ ТОГТМОЛ ЗҮҮХИЙГ УРИАЛЛАА
 
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 83.6 хувьтай байжээ.
Энэ үеэр одоо томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог байгаа ч цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай. Иймээс олон нийтийн газар амны хаалт зүүх хэрэгтэйг НЭМГ-ын холбогдох албан тушаалтан сануулж, уриалсан юм.
327713671 3468835380109115 6908223387796821125 n