Тус хороо нь 1937 оныг хүртэл чулуун бурхантай эзгүй дэнж байсан бөгөөд, ганц хонин хашаа 2-3 айл бууж өргөжсөнөөр 1957 онд 160 өрх 500 гаруй хүн амтай Засаг захиргааны нэгж Чингэлтэй хорооны 9 дүгээр хорин гэж анх байгуулагджээ. Анхны хорины даргаар Б.Лувсандорж ажиллаж байв. Тус хороо нь Сүхбаатарын районы 9 дүгээр хороо байгаад 1992 онд Чингэлтэй дүүрэг байгуулагдахад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо болсон түүхтэй.

  • 1 га нутаг дэвсгэртэй
  • 1325 өрх
  • 5164 хүн амтай

25

Баруун талаараа Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, хойд талаараа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, зүүн талаараа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, урд талаараа  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороотой хиллэн оршдог. 

Тус хорооны Засаг дарга Д.Уянга

Зохион байгуулагч Б.Ариунжаргал

Нийгмийн ажилтан Д.Сэлэнгэ

Хөдөлмөр эрхлэлт, Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Алтанбямба

Улсын бүртгэгч Т.Эрдэнэцэцэг

Ахмадын дарга Ц.Шатар

Хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч

Ц.Лхагва-Очир,

Хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Мэндбаяр

Хорооны үйлчлэгч Ж.Оюундулам

1-р хэсгийн ахлагч Х.Болормаа, 2-р хэсгийн ахлагч Ц.Нямсүрэн, 3-р хэсгийн ахлагч Д.Лхагвадулам 4-р хэсгийн ахлагч Ч.Энхсайхан, 5-р хэсгийн ахлагч Б.Оюунгэрэл, 6-р хэсгийн ахлагч С.Наранцэцэг, 7-р хэсгийн ахлагч Б.Амарзаяа, 8-р хэсгийн ахлагчаар Ц.Энхцэцэг, 9-р хэсгийн ахлагчаар Ц.Туяацацрал нар ажиллаж байна.

"Цэнгэлжаргал хайрхан" өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Э.Анхгэрэл болон 3 эмч, 4 сувилагч, 1 нийгмийн ажилтан, нар ажиллаж байна.

ХАЯГ БАЙРШИЛ:

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 1-1 тоот,

Утас:(976) 77241900

Цахим хаяг: Арваннэгдүгээр Хорооны Иргэний танхим


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

27

Давааням овогтой Уянга 1978 онд Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх эмнэлэгт төрсөн. Ам бүл 2.

1986-1996 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын дунд сургууль, 2000-2005 онд Батлан хамгаалахын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2015-2017 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежер, 2018-2020 онд Хүмүүнлэгийн ухааны харьяа Билэг дээд сургуулийг эрх зүйн магистрын зэрэгтэй төгссөн.

Ажлын туршлага:

  • 2006 онд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Нийгмийн ажилтан
  • 2007-2013 онд тус дүүргийн 12 дугаар хорооны Нийгмийн ажилтан
  • 2013-2017 он хүртэл тус дүүргийн 11 дүгээр хорооны Зохион байгуулагч
  • 2017 оноос хойш 11 дүгээр хорооны Засаг дарга
  • 2020 оноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байна.

Тус хороо 1973 оны 9 дүгээр сард Сүхбаатарын районы 14 дүгээр  хороо нэртэй байгуулагдан 1992 оноос Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо болон өөрчлөгдсөн. Баруун талаараа Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, хойд талаараа 12 хороо “Хүчит шонхор” хүнсний зах, 7 дугаар  хороо, зүүн талаараа 11 дүгээр хороо, урд талаараа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороотой хиллэн нийт 47,3 га газар нутгийг эзлэн оршдог.

 

  • 47,3 га нутаг дэвсгэртэй
  • 1017 өрхийн
  • 11 хэсэгтэй, 7074 хүн амтай

24

Чингэлтэйн 1-15, Зам гүүр, жалга, Галданбошигт, Дэнж 27-42, нийт 35 гудамж, 1041 хашаатай ба Шинэчлэл хорооллын 801-807 байр буюу 9 давхар 6 блок байртай. Гэр хороолол, орон сууцны хороолол хосолсон хороо юм. 2000 онд Дүүргийн тэргүүний хороо төрөлд шагналт байр, 2001 онд 3-р байр, 2002, 2003 онуудад 1-р байр,  Нийслэлийн Шилдэг хорооны төрөлд шагналт байр, 2004, 2005, 2007 онуудад 2-р байр, “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд 2006 онд Дүүргийн тэргүүний хорооны 2-р байр, 2011 онд Дүүргийн ГХУСАЗЗ-өөс зарласан “Амар тайван амьдралын төлөө” болзолт уралдаанд 3 дугаар байр, Дүүргийн ХХҮС-аас зарласан “Хоггүй жишиг хороо” тэргүүн байр, 2020 онд 1.2 дугаар ээлжийн цэрэг татлагын болзолт уралдаанд тэргүүн байр, Шилдэг хэсгийн ахлагч тус тус шалгарч байсан.

2023 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/77 дугаар тушаалаар байгуулсан нийслэлийн зарим хороодод стандартуудыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвийн Хороодын үйл ажиллагаанд олон улсын ISO стандарт нэвтрүүлэх төсөлд хамрагдан 2023.04.24 Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016, Үйлчилгээний төгөлдөршлийн ISO 23592:2021 стандартыг хорооны хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 Одоогоор тус хорооны Засаг даргаар Ц.Амаржаргал зохион байгуулагчаар Г.Одонтуяа, Нийгмийн ажилтнаар А.Саранчимэг,Хөдөлмөр эрхлэлт, Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Н.Гэрэлмаа болон хэсгийн байцаагчаар цагдаагийн дэслэгч Г.Ууганцэцэг, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Баяртогтох, хорооны үйлчлэгчээр Б.Содгэрэл нар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. "Мөнхбаясгалант" өрхийн эмнэлгийн ахлах эмч С.Одчимэг болон 3 эмч, 4 сувилагч, 1 нийгмийн ажилтан, нар ажиллаж байна.

            Мөн 1-р хэсгийн ахлагч Б.Уранчимэг, 2-р хэсгийн ахлагч Н.Баасансүрэн, 3-р хэсгийн ахлагч Ө.Баянжаргал, 4-р хэсгийн ахлагч Б.Эрдэнэчимэг, 5-р хэсгийн ахлагч Ц.Хурганхүү, 6-р хэсгийн ахлагч К.Цэцэгсүрэн, 7-р хэсгийн ахлагч Н.Уламнэмэх, 8-р хэсгийн ахлагчаар Д.Орхончимэг, 9-р хэсгийн ахлагчаар Э.Алтанжаргал, 10-р хэсгийн ахлагчаар Б.Хонгорзул, 11-р хэсгийн ахлагч А.Уянга, Хорооны Ахмадын зөвлөлийн даргаар Г.Цэцэгээ, Олон нийтийн байцаагчаар Я.Оюумаа нар тус тус ажиллаж байна.

Хотын төвд ойр, хүн ам нягт суурьшсан, гэр хороолол зонхилсон юм. Дахин төлөвлөлтөд орж 2020 онд эхний байр нь ашиглалтад орсон. Хувийн хэвшлийн “Сэргэлэн божуухай”, “Оюунлаг үс” цэцэрлэг, Дөрвөн шонхор худалдааны төв, болон худалдаа үйлчилгээний 30 аж ахуй нэгж байгууллага, 7 нийтийн байр, ус түгээх зөөврийн 8 худаг, орон сууцны хорооллыг хариуцан “ДЭНЖ-10” СӨХ, “Галданбошогт” СӨХ үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн гэр хороолол орон сууц хосолсон томоохон хорооны нэг болон өргөжөөд байна.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 1-1 тоот,

Утас:(976) 89001539

Цахим хаяг: Линк хаяг: Хорооны цахим хаяг: Аравдугаар Хорооны Иргэний танхим


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

22

 Цэдэнбалын Амаржаргал Дархан Уул аймгийн Дархан суманд 1979 онд төрсөн. Ам бүл 3.  1987-1997 онд Дархан Уул аймгийн Дархан сумын 10-н жилийн сургууль, 1997-2001 онд ХААИС-ийг Газар зохион байгуулагч инженер мэргэжлээр бакалавр, 2003-2004 онд ХАҮТ-ын зээлийн сургалт судалгааны төвийг мэргэжлийн нарийн бичиг дарга, 2007-2009 онд Удирлагын академийн Удирдахуй ухааны сургуулийг удирдахуй ухааны магистр, 2017 онд Мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгийг  нийгмийн ажилтнаар суралцаж төгссөн.

Ажлын туршлага:

  • 2001-2015 онд Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани УҮГ-т бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтан
  • 2015-2018 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ 19 дүгээр хорооны нийгмийн ажилтан
  • 2018-2019 онд Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2019-2020 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ Хайрхан хөгжлийн төвийн дарга
  • 2020 оноос Чингэлтэй дүүргийн ЗДТГ 10 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байна.

Тус хороо нь Нийслэлийн хоймор хэсэгт 74 ган нутаг дэвсгэрт 37 гудамж, 600 хашаа, нийтийн эзэмшлийн 45 байртай. Эрчим-60, М1000 орон сууцтай. Чингэлтэй дүүргийн 7, 8, 10, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороотой хил залгаж оршдог гэр хорооллын томоохон хороодын нэг юм.

  • 74 га газар нутагтай
  • 1594 өрх
  • 6244 хүн амтай

21

2020-2024 онуудад Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр Л.Лувсанцэрэн, Т.Уламбаяр, 2020 оноос Засаг даргаар С.Уянгазул нар тус тус сонгогдон ажиллаж байна. Хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын 6, байрны 4 нийт 10 хэсэгтэй. “Нандин хүсэл” өрхийн эрүүл мэндийн төв, хүүхдийн 31, 43 дугаар цэцэрлэг, 57 аж ахуй нэгж байгууллага ажиллаж байна.

            Хороо нь Нийгмийн ажилтан Ч.Отгонцэцэг, Халамжийн мэргэжилтэн С.Болортуяа, Ахмадын зөвлөлийн дарга О.Долгор, Цагдаагийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч И.Энхтүвшин, Олон нийтийн байцаагч Д.Оюунтуяа, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Оюунгэрэл, Хэсгийн ахлагчаар Б.Лхагвасүрэн, Э.Нандинцэцэг, Б.Мөнхбаясгалан Д.Хишигжав, Г.Мөнгөнцэцэг, Г.Сарантуяа, Д.Оюун-Эрдэнэ, Ж.Бадам, Х.Ариунтунгалаг, Н.Энхжаргал нар ажиллаж байна.

ХАЯГ БАЙРШИЛ:

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 45-14 тоот,

Утас:(976) 7724 1909

Цахим хаяг:

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Линк хаяг: Хорооны цахим хаяг https://www.facebook.com/9khoroo


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

20

Сод-Эрдэнийн  Уянгазул 41 настай. 1982 онд Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн. Ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1990-2000 онд Сэлэнгэ аймгийн Сант 10 жилийн дунд сургууль, 2000-2004 онд МУБИС-ийн сэтгүүлч, спортын сэтгүүлч, 2010-2012 онд МУБИС-ийн нийгмийн ажилтан, магистр зэрэгтэй  тус тус  төгссөн.

Ажлын туршлага:

  • 2005-2006 онд Сант сумын Соёлын төвд Арга зүйч
  • 2006-2010 онд Нийгмийн толь сонинд Сурвалжлагч, Улс төрийн албаны дарга
  • 2016-2019 онд ЧДХХҮХ-т Өрхийн мэдээллийн сангийн мэргэжилтэн
  • 2020 оноос хойш Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргаар тус тус ажиллаж байна.

Тус хороо нь 1967 онд Октябрийн районы засаг захиргааны нэгж, орон сууц гудамжны 5-р хороо хорин нэртэй анх байгуулагдсан. 1970-1979 онуудад 31-р хороо,  дүүргийн 1979-1992 онуудад 21-р хороо болон ажиллаж байгаад 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүрэг байгуулагдахд Баянгол, Сүхбаатар дүүргээс өрх тусгаарлан 45,0 га газар нутаг дэвсгэр талбайтай Чингэлтэй дүүргийн 8-р хороо болсон түүхтэй.

Анхны Засаг даргаар Доржсүрэн гэдэг хүн, Анхы ИНХ-ын даргаар Д.Нармандах гэдэг хүн сонгогдон ажиллаж байжээ.

  • 940 өрхийн 3658 иргэнтэй.

18

Чингэлтэй дүүргийн 8-р хороо нь урд талаараа 5-р хороотой /2006 он хүртэл 2-р хороотой хиллэж байсан/,  баруун талаараа БГД-ын 11-р хороо, хойд талаараа Чингэлтэй дүүргийн 7-р хороо, зүүн талаараа Чингэлтэй дүүргийн 9-р хороодтой хиллэдэг. 235 өрх нь гэрт, 765 өрх нь байшинд, нийтийн байранд 23 өрх  амьдарч байна. Нийт  0-18 насны 1131 хүүхэд, цэцэрлэгийн насны  2-5 насны 267, 6-18 насны 796,  ахмад-571, хөгжлийн бэрхшээлтэй-104, Алдарт эхийн одонтой-231 эх, ахмад дайчин-1 (100 настай), гавъяат багш -2 амьдарч байна.

Тус хороонд 245-р цэцэрлэг,  “Гүсү дэвү” Өрхийн эрүүл мэндийн төв болон ААН байгууллага 38,  Нийтийн байр 30 үйл ажиллагаа явуулж байна. Тус хорооны онцлог нь АХ-ын анхы дайчид Орос улсруу явахдаа Тасганы овоогоор дайран өнгөрсөн. Тасганы овоо нь /одоогийн зүүн тасганы 8-р гудамжны өнцөгт байдаг/ дээр буудлан үдлэж байсан түүхэн газар юм. 

Мөн хүрээ хийдийн лам нар ном хаялцан Тасга гэдэг арга хэмжээ хийдэг байсан тул Тасганы овоо гэдэг нэртэй болжээ.   

Тус хороонд Засаг даргаар Л.Баярсайхан,  зохион байгуулагч Г.Түмэнбаяр, Нийгмийн ажилтан П.Ариунтуяа, Үйлчлэгч н.Алтанцэцэг, улсын бүртгэгч П.Амгаланбаатар, халамжийн мэргэжилтэн Т.Ишгэн, хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч  У.Дашням,  Ахмадын дарга Б.Сэлэнгэ, Олон нийтийн байцаагч Д.Энхтайван, 9 хэсгийн ахлагч нар, 245-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэг, Гэсү дэвү ӨЭМТ-ийн Д.Уламбаяр даргаар тус тус иргэддээ төрийн үйлчилгээг хүргэн  ажиллаж байна.

Цахим хаяг:

Наймдугаар  хорооны иргэний танхим /    

   https://www.facebook.com/?stype=lo&jlou=AfeANCPFa8vHrAy/


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Батнасан Батболд

Тус хороо нь анх Октябрийн районы 20 дугаар хороо нэртэйгээр зохион байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1992 оны 10 дугаар сарын 15-нд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо болон шинэчлэгдэн зохион байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо нь баруун талаараа БГД-ийн 11, 23 дугаар хороо, ЧД-ийн 20 дугаар хороо, хойд талаараа ЧД-ийн 12 дугаар хороо, зүүн талаараа ЧД-ийн 9, 10 дугаар хороо, урд талаараа ЧД-ийн 8 дугаар хороотой хил залгаа оршдог. Нийт 0-18 насны 2268 хүүхэд, ахмад-832, гавьяат цолтон-2, хүндэт донор-3, алдарт эхийн одонтой-370, хөгжлийн бэрхшээлтэй-187 оршин сууж байна.

  • 81200 га нутаг дэвсгэртэй
  • 10 хэсэг, 1757 өрхтэй
  • 6611 хүн амтай

16

Засаг дарга Б.Ерөө, Зохион байгуулагч С.Нямжаргал, Нийгмийн ажилтан Ө.Энхчимэг, Үйлчлэгч Б.Оюунцэцэг, Халамж үйлчилгээний мэргэжилтэн Б.Болортуяа, Ахмадын дарга М.Бодь, 1 дүгээр хэсгийн ахлагч Б.Оюунцэцэг, 2 дугаар хэсгийн ахлагч Б.Жавзандолгор, 3 дугаар хэсгийн ахлагч Ч.Одгэрэл, 4 дүгээр хэсгийн ахлагч Н.Батсайхан, 5 дугаар хэсгийн ахлагч Г.Алтаннавч, 6 дугаар хэсгийн ахлагч Ц.Бадамхорлоо, 7 дугаар хэсгийн ахлагч Э.Сарнай, 8 дугаар хэсгийн ахлагч Б.Сийлэгмаа, 9 дүгээр хэсгийн ахлагч О.Ганцэцэг, 10 дугаар хэсгийн ахлагч С.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж,  компани болон үйлдвэрлэл үйлчилгээний төв зэрэг төвлөрсөн газар олны нэрээр нэрлэгдсэн гудамж талбайтай.  Хувьсгалчдын А,Б,В,Г гэсэн нэртэй гудамжнууд байдаг. Хороонд Хайрхан хөгжлийн төв-2, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, 173 дугаар цэцэрлэг, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай анги зэрэг төрийн байгууллага байрладаг.  Хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний 8 болон 6 нэрийн дэлгүүр-22, нийтийн байр-18, үсчин гоо сайхан-5, халуун ус-2, авто засвар үйлчилгээ, угаалга, дугуй засвар-10, ус түгээх байр-8, шатахуун түгээх колонк-2 зэрэг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

ХАЯГ БАЙРШИЛ:

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б/4 дүгээр гудамж,

Утас:(976) 7724 190

Цахим хаяг:

 Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

15

 Бэгзсүрэнгийн Ерөө 40 настай. 1983 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод төрсөн.

2000 онд Дархан Өргөө коллеж төгссөн. 2005 онд Их Засаг их сургууль эрх зүйч,  2014 онд Удирдлагын академи төрийн удирдлагын магистр тус тус төгссөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.

 Ажлын туршлага:

  • 2000-2001 УБТЗ-н Мод боловсруулах үйлдвэрт нооромчин
  • 2009-2012 онд БНСУ-д гэрээт ажилтан
  • 2014-2016 онд Глобал Ювал ХХК-д менежер
  • 2016-2019 онд УИХ-ын Тамгын газар
  • 2019-2021 онд БНСУ
  • 2022 оноос Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо нь 1992 онд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооноос тусгаарлагдаж байгуулагдсан. Нийт  0-18 насны  3196 хүүхэд, ахмад-1012, ахмад дайчин-2, гавьяат цолтон-12, хүндэт донор-4, алдарт эхийн одонт-278, орон сууцны хөнгөлөлт эдэлдэг-11 ахмад оршин сууж байна. Хорооны нутаг дэвсгэрт НДХ, НХҮХ, Төр засгийн үйлчилгээний автобааз, ТОСК, 74, 108 дугаар цэцэрлэг, 50 дугаар сургууль, СУИС, ЭМН-ийн 2 дугаар төв, ОСНААУГ зэрэг  төрийн болон төрийн бус 185 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг.       

  • 7  га газар нутагтай
  • 12 хэсэгтэй, 2532 өрхтэй
  • 9645 хүн амтай

13

Төрийн албаны ажилд оршиж буй шат дамжлага, хүнд суртал, чирэгдэл, хээл хахуулгүй, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай иргэдийн эрх ашигт нийцүүлэн, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллах эрхэм зорилготой.

Тус хорооны Засаг даргаар Э.Ачбаяр, Зохион байгуулагч М.Далайсүрэн, Нийгмийн ажилтан С.Буянхишиг, Халамжийн ажилтан Л.Гэрэлсайхан, Улсын бүртгэгч Б.Мягмарсүрэн, Ахмадын хорооны дарга Л.Бямбажав, Хэсгийн байцаагч Б.Батзаяа, Олон нийтийн байцаагч О.Цэгмид, хэсгийн ахлагч Б.Цээпил, Ч.Ядамжав, Д.Нансалгарьд, Б.Баярлхам, С.Баянжаргал, Б.Доржбаатар, Х.Даваасүрэн, О.Оюунчулуун, Б.Туяа, Ц.Саранцацрал, Д.Одсүрэн  нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

ХАЯГ БАЙРШИЛ:

Баянбүрд тойргийн урд Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн зүүн талд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны байр болон Өрхийн эрүүл мэндийн төвд байрлаж байна.

Facebook link: https://www.facebook.com/6khoroo

Иргэдийн групп: https://www.facebook.com/groups/523160141734893


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Зүнзэндорж овогтой Даваасүрэн

Page 3 of 4