ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО
 
Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан боллоо. Хуралдаанаар дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаа, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэл, хэрэгжилтийн талаар дүүргийн Засаг даргын зөвлөх, шуурхай штабын дарга Х.Алтаншагай мэдээлэл өгч, Онцгой комиссын гишүүдэд тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өглөө.
 
Дүүргийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт үүссэн халиа дошин болон дүүргийн хэмжээнд Коронавирус (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх шинжилгээний цэг, дархлаажуулалт, тандалт хариу арга хэмжээний зохион байгуулалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Эрүүл мэндийн төвөөс танилцуулга хийсэн юм.
 
Мөн нутаг дэвсгэрт хийгдэж буй цэвэрлэгээ үйлчилгээ, золбин нохой муурны устгалын талаар хийгдэж байгаа ажлын талаар Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар мэдээлэл өглөө.
Засаг даргын зөвлөх, шуурхай штабын дарга Х.Алтаншагай Онцгой комиссын гишүүдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
 
viber image 2023 01 12 16 26 25 304
viber image 2023 01 12 16 26 27 051
viber image 2023 01 12 16 26 28 788