ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын багц хуулийн төсөл болох Газрын ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг иргэдийн дунд зохион байгууллаа.
Хэлэлцүүллэгээр Барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас хуулийн төслийг танилцуулж, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч нар оролцон иргэдийн асуултад хариулж, санал солилцлоо.
viber image 2023 01 13 15 57 38 850
viber image 2023 01 13 15 57 48 412
viber image 2023 01 13 15 57 49 545