✅ Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/242-р захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хотын стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр өргөтгөсөн уулзалт, сургалтыг нийслэлийн Онцгой байдлын газарт зохион байгуулав. 

2

Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэхэд хотын хууль, норм, дүрэм, батлагдсан  стандартын хэрэгжилтийг мөрдүүлэх, судалгаа хийх, мэдээлэлжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зорилготой уг ажил нийслэлийн хэмжээнд 2023 оны 03-р сарын 16-наас 2023 оны 12-р сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм.

4

Чингэлтэй дүүргийн хувьд Ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар ажиллаж байна. Ажлын хэсгийн дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хурлаар “Хотын стандарт ба аюулгүй орчин” сэдэвт сургалтыг Хотын стандарт, хяналтын газрын Хотын хяналтын хэлтсийн дарга С.Төмөрдулам, дүүргийн удирдлагууд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хорооны Засаг дарга, хорооны зохион байгуулагч, олон нийтийн байцаагч нарт зориулан хийж, мэдээлэл өглөө.

1

5