Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тэмцээний ёслолын үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн оролцож, тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээн дүүргийн 49 дүгээр сургууль дээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд 17 сургуулийн 497 тамирчид оролцож байна.
Тус тэмцээн дүүргийн иргэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Олимпизмын талаар мэдлэг мэдээлэл олгож, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор, дүүргийн Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн Өсвөрийн шигшээ багт тамирчин шалгаруулж авах зорилготой юм.
Тэмцээн бага, дунд, ахлах насны ангиллаар явагдаж аваргуудаа тодрууллаа.