Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролы сургуулиудын 1-5-р ангийн сурагч, бага ангийн багш нарын дунд зохион байгуулагддаг “Би Монгол хүүхэд” ёс заншлын наадам 9 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
1-5-р ангийн 10 сурагч 2 багштай баг болон оролцож:
1-р анги
108 шагайгаар 10 минутад Алаг мэлхий өрж тайлбарлав. Энэ төрөлд 24, 50, 72, 138 -р сургуулийн бяцхан сурагчид
2-р анги
Шагай няслах төрөлд 24, 17, 49, 39, 149-р сургуулийн сурагчид хөндөхгүй, алдаагүй зөв цэвэр хамгийн олон шагай нясалсан бол
3-р анги
Шагай шүүрэх төрөлд 57, 138, 145, 50, 17, 72 сургуулийн сурагчид хамгийн олон шагай шүүрч
4-р анги
Алтан хонх төрөлд 49, 72, 149 -р сургуулийн сурагчид олон асуултад зөв хариулж
5-р анги
Бүтээлийн төрөлд монгол ёс заншилтай холбоотой 5 сэдвээс сугалж 30 минутад 2 багш 2 сурагч бүтээл хийн тайлбарлаж 138, 145, 37, 49, 72, 39 сургуулиуд хамгийн өндөр оноог авсан байна.
Гэрийн даалгаврын үнэлгээнд Монгол ёс заншлын өргөө байгуулан хичээлийн агуулгад үндэсний ёс заншил, уламжлалт аж төрөх ёс, өв соёлоо сурталчилсан сургалт хийсэн байдал, багуудын Мэндчилгээ, МААЗ-ын үлгэрээр жүжигчилсэн тоглолт тоглож оноогоо ахиулсаар багийн нийлбэр дүнгээр
1-р байранд Т.Мядагмаа сургалтын менежертэй 72-р сургуулийн “Монгол гоёо” баг Өргөмжлөл 1 000 000 төгрөг
2-р байранд Ж.Ганчимэг сургалтын менежертэй 149-р сургуулийн “Монгол бахархал” баг Өргөмжлөл 800 000 төгрөг
3-р байранд Б.Ганцэцэг сургалтын менежертэй 50-р сургуулийн “Ерөөлт Монгол” баг Өргөмжлөл 500 000 төгрөг
Тусгай байранд Д.Хишгээ сургалтын менежертэй 49-р сургуулийн “Хөх толботон” баг, А.Амаржаргал сургалтын менежертэй 17-р сургуулийн “Монгол омогшил” баг эзлэн тус бүр Өргөмжлөл 250000 төгрөгөөр шагнуулав. Тэмцээнийг ивээн тэтгэсэн ЧД-ийн ЗДТГ-таа баярлалаа.
Цаашид нийслэлийн тэмцээнд оролцох эхний хоёр сургуульдаа амжилт хүсье.